ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэсээс хордлогын үед мэргэжлийн зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Тус утастай холбогдоход ойрын үед угаартсан дуудлага нэлээн ирэх болсон гэв. Тэр дундаа гэр бүл, ажил хамт олноороо угаарын хордлогонд орсноос болж эмнэлэгт хандсан тохиолдол гарчээ. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон байна.

Тиймээс иргэдэд стандарт бүхий зуух хэрэглэх, зуухны сойлт зөв хааж нээхийг анхааруулав.  

Хэрэв тухайн хүн угаартсан гэдгээ мэдсэн бол хамгийн түрүүнд цэвэр агаарт гарч эмнэлэгийн тусламж дуудах ёстой ажээ. Ингэснээр цусан дахь нүүрч төрөгч багасдаг юм байна.

Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж