Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтан Т.Түвшинжаргал хүний алтан амь аварлаа.

Тэрбээр аравдугаар сарын 3-4 шилжих шөнө 23:30 цагт хариуцсан хэсгийнхээ гудамжаар хяналт тавиад явж байтал айлын угаарын хийн мэдрэгч дуугарах чимээ гарчээ. Хаана дуугараад байгааг нь олоогүй аж. Тиймээс хариуцсан бүх айлууд руугаа утасдаж холбогджээ.Тэднээс нэг айл л утсаа аваагүй тул хөршийнх рүү нь залгаж холбогдосноор тухайн айлынхан амь аврагдсан байна.

Гэрт нь очиход нялх хүүхэдтэй эмэгтэй зуухныхаа янданг сугалж, өрхөө битүүлж татсан байжээ. Бүсгүй угаар мэдрэгч дуугарч хүүхдийг нь сэрээгээд байсан тул тэжээлийн зайг нь авсан байсан нь ийнхүү угаартах шалтгаан болжээ.

Хяналтын ажилтан Т.Түвшинжаргал тус айлын өрхийг татаж, агаар сэлгэж угаарын хийн мэдрэгчийг асаахад 547 PPM зааж байжээ. Энэ нь хүний амь насанд эрсдэл учруулахуйц хэмжээ юм.