Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үерийн аюултай бүсэд буусан айл, өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг 8 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Улсын Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр хуралдаан, Нийслэлийн удирдах ажилтны шуурхай 2018 оны 07 дугаар сарын 23-ны зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31 өдрийн А/471 “Албадан чөлөөлөх тухай” захирамжийн хүрээнд үер, усны аюулт үзэгдэл гарч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үер усны ус зайлуулах хоолой, шуудуу, жалга, суваг, далангийн хамгаалалтын бүс болон үерийн аманд зөвшөөрөлгүй буусан 14 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Газрын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

IMG_8648-1024x553IMG_8676-1024x568IMG_8664-1-1024x683IMG_8670-1-1024x683IMG_8674-2-1024x683IMG_8651-1-1024x552