“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын /ЕТГ/  дарга З.Энхболдод иргэнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүн,  25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн бүлэг прокурорын талаарх баримтуудыг хүлээлгэн өгсөн билээ.

Тэрбээр прокурор П.Халиун 100 сая төгрөг нэхсэн талаар уг баримтдаа дурдсан юм. Тэгвэл УЕПГ-аас прокурор П.Халиуны талаар мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болно гээд уг асуудлыг эрх бүхий байгууллагаар шалгуулахаар болсон гэдийг дурджээ.