Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлуудын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явцын талаар Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог "2020 оны нэгдүгээр улиралд зөрчил шалган илрүүлэх эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх нийт 452077 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар өссөн дүн. Гомдол мэдээллийн 96.3 хувийг цагдаагийг байгууллага, мэргэжлийн хяналт 0.4 хувийг, гааль 0.04 хувийг, татвар 0.2 хувийг, Гадаадын иргэн харъяатын газар 0.1 хувийг бусад эрх бүхий байгууллагууд 2.8 хувийг нь шалган шийдвэрлэсэн.

Энэ оны эхний улиралд нийт зөрчлийн хэргийн эцэслэн шийдвэрлэлт 85.1 хувьтай байна. Нийт 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. Хэрэгсэхгүй болгосон нийт 846 хэргийг хянаж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 97 хэргийг сэргээн шалгуулж, 74-ыг нь хэрэг бүртгэгд буцааж, 19-д нь эрүүгийн хэрэг бүртгэл нээн шилжүүлж, 4 шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Нийт 85 удаа эрх бүхий байгууллагад шалгалт хийж, 389 зөрчил илрүүлж, 36 шаардлага бичиж, эрх бүхий 31 албан тушаалтанд хариуцлага тооцсон. 

Гамшгаас хамгалах арга хэмжээ авсан энэ үеийн зөрчлийн байдлыг байдлыг танилцуулахад нийт 600 гаруй гомдол мэдээлэл ирснээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа, үйлчилгээ явуулсан 222, хорио цээр хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээсэн 31, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан 10 зөрчил гарсан. Зөрчлийн нийт 27 хэрэг үйлдэгдсэний 13-т нь шийтгэл оногдуулсан. Одоо 6 хэрэг дээр ажиллаж байна" хэмээлээ.