Уэльсийн хунтайж Харри, түүний гэргий Меган нарын анхны хүүхэд мэндэллээ. Хүү өглөөний 5 цаг 26 минутад 3 кг 250 гр жинтэй мэндэлснийг Кенсингтоны ордноос албан ёсоор зарласан байна.

Ханхүү Харри шинээр мэндэлсэн хүүхдийнхээ талаар Уиндсорын шилтгээний гадна товч мэдээлэл өгсөн бөгөөд өөрийн инстаграмм хуудаснаа эх хүүхдийн бие сайн байгааг дуулгаж амьдралын нь чухал мөчийг хамт догдлон хүлээн хүмүүст баярласан талархсанаа илэрхийлжээ. 

Харри, Меган нарын анхны хүүхэд нь Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн долдугаарт эрэмбэлэгдэх юм.