Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ Европын клубуудын дунд шинэ тэмцээн зохион байгуулах шийдвэрийг баталсан тухай тус холбоо “Twitter” хуудсаараа мэдээлжээ.

Уг тэмцээнийг 2021-2024 онд Аваргуудын лиг болон Европын Лигийн тэмцээнийхтэй адил системээр явуулна. Хэсгийн шатанд 32 баг өрсөлдөнө. Тоглолтууд пүрэв гарагт болно. Тоглолт шөвгийн 8, шөвгийн 4, хагас шигшээ болон шувтаргын тоглолт гэсэн дарааллаар үргэлжлэх бөгөөд ялагч Европын Лигийн дараагийн тэмцээнд оролцох эрхийг авна.

Шинэ тэмцээний шөвгийн наймд үлдэхийн төлөөх тэмцээний өмнө плей-оффын нэмэлт тоглолт зохион байгуулах аж. Энэ тоглолтод хэсгийн шатны болон багийн тэмцээнд хоёрдугаар байрт, Европын Лигийн хэсгийн шатны тоглолтод гуравдугаар байранд орсон багууд тоглоно.

Клубуудын тэмцээнүүдийн шувтаргын бүх тоглолтыг нэг долоо хоногт буюу лхагва гарагт шинэ тэмцээний, пүрэв гарагт Европын Лигийнх, бямба гарагт Аваргуудын Лигийнхийг явуулах аж.

УЕФА-гийн тэргүүн Александр Чефериний мэдэгдсэнээр, шинэ тэмцээн нь Европын цомыг илүү хүртээмжтэй болгоно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti