МОСКВА. /TASS/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ ерөнхийлөгч асан Мишель Платиниг мягмар гарагт баривчилжээ.

 Түүнийг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгон шалгаруулах үеэр авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Францын Mediapart сонин мэдээлсэн байна.


2010 оны 12 дугаар сард явуулсан сонгон шалгаруулалтаар 2022 онд хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орноор Катар улс шалгарсан билээ. Гэвч хожим нь Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ авлигын ээлжит дуулиан дэгдэж, сонгон шалгаруулалтын үеэр санал худалдан авсан гэж Катарын төлөөлөгчдийг буруутгасан юм. Авлигын энэхүү дуулиантай холбоотойгоор FIFA шалгалт явуулсан боловч авлига өгснийг нотлох баримт илрүүлээгүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг