Өнгөрсөн баасан гарагийн үүрээр 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан хэрэг гарсан билээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн тухайн хүнийг үхэлд хүргэсэн бууг олсон бөгөөд хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоосон байна.

Мөрдөн шалгалтын үед талийгаач амиа хөнөөсөн байж болзошгүй гэсэн эхний таамаг гараад байгаа аж.  Үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр эцэслэн тогтоох юм. Уг бууг орон гэргүй тэнэмэл эмэгтэй олж дэлгүүрт архиар сольныг олж тогтоожээ. Талийгаачийн ар гэрийнхэнд бууг таниулах ажиллагаа хийгдсэн бөгөөд талийгаач бууг эцгээсээ өвлөн авсан байсан аж.  Талийгаач өвчний түүх дээрээ хүнд өвчтэйгээ бичиж, тэсэж тэсвэрлэшгүй ихээр өвдөж, шаналж байгаагаа бичсэн байжээ.