Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 

Өнөөдрөөс баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Улаанбаатарт: Өдөртөө 19-20 градус дулаан байна.