Нийгэм эдийн засгийн хямралд өртсөн Венесуэль улсаас өдөр бүр 5000 орчим хүн явж байна гэж НҮБ мэдээлжээ.

Венесуэль улсад эдийн засгийн хямрал удаан хугацаанд үргэлжилж байгаа юм. Олон улсын валютын сангийн таамагласнаар, тус улсын инфляцийн түвшин энэ оны төгсгөлд хэдэн сая хувь хүрч магадгүй байна. Энэ нь Венесуэлийн нөхцөл байдлыг Германд улсад 1923 онд тохиож байсан юмуу Зимбабвед 2000 оны сүүлчээр үүсч байсан нөхцөл байдалтай ижил болгож байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг