Та бүхэнд амьдралын янз бүрийн тохиолдолд тус болохуйц зөвлөгөөнүүдийг хүргэх гэж байна.


1. Том зай хэрэг болох үед жижиг зай байгаа бол тунгалаг цаас ашиглаарай.


2. Жимс, амттаны тавиурыг гоо сайхны бүтээгдэхүүн хадгалж, эмх цэгцтэй байлгахад ашиглаж болно.


3. Та олон түлхүүр дунд төөрөөд андуураад байна уу? Тэгвэл түлхүүрүүдээ өөр өөр өнгөөр будсанаар та дахин хэзээ ч андуурахгүй.


4. Савтай шингэн зүйлийг өөр тийш юүлэх гэж байгаа бол савны амсар дээр савх эсвэл бал барьж байгаад хийгээд үзээрэй. Хэзээ ч асгарахгүй.


5. Гараа оливын тосоор арчиж, дараа нь савангаар угаавал халуун чинжүү таны гар  дээр ямар нэгэн толбо, халуун мэдрэмжийг үлдээхгүй. Харин санамсаргүй халуун чинжүү нүд рүү орсон бол нүдээ сүүгээр угаагаарай.


6. Гарнаас тань сармис үнэртээд байна уу? Тэгвэл та зэвэрдэггүй ган халбагаар гараа үрээд үзээрэй.


7. Масло хөлдүү, хатуу байвал үрэгч ашиглаад үзээрэй. Үрсэн маслыг талхан дээр түрхэхэд илүү амар байх болно.


8. Кофейны үр нь гэрийг чимэглэх гоёмсог шийдэл болж өгдөг. Жишээлбэл, гоо сайхны багсуудаа кофейны үртэй саванд хийвэл өвөрмөц шийдэл болно.


9. Үсний индүүгээр зөвхөн үс индүүдэж болно гэж бодож байна уу? Тэгвэл та үсний индүүгээр цамцны захыг индүүдэж болох юм.


10. Өндөгийг бөөрөнхий хэлбэртэй шарахын тулд хэрчсэн бөөрөнхий сонгино тавьж байгаад шараад үзээрэй.


11. Модон халбагыг буцалж буй шөл, цайтай саван дээр тавьбал асгарч, дэврэхгүй.


12. Нөүтбүүкээ хөргөмөөр байна уу? Тэгвэл өндөгний хайрцагийг нөүтбүүк доороо тавиад үзээрэй.


13. Сонгино хэрчих үед бохь зажилбал нүднээс нулимс хэзээ ч гарахгүй.