Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг сурагчийн үдийн цайны төсөв 600 төгрөг байсныг 1200 төгрөг болгох саналыг БСШУСЯ-наас Сангийн яаманд хүргүүлжээ. Ингэснээр хүүхдүүдэд зөвхөн илчлэг ихтэй бус амин дэмтэй хоол хүнсийг өгч дархлаанд нь эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж буй. Үүнтэй холбоотойгоор тус хөтөлбөрт ирэх онд 64 тэрбумын төсөвлөхөөс аргагүй болох юм.
Үдийн цай хөтөлбөрт НМХГ-аас жилд 3-4 удаа хяналт шалгалт хийдэг. Энэ хичээлийн шинэ жилийн эхний шалгалтаа ирэх сарын нэгнээс 15-ны хооронд үргэлжлэх аж.

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж