Шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох төрийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албан дарга А.Амбасэлмаа "Замын-Үүдэд нэг хүнийг тусгаарласан, 103 хүнийг ажиглалтад авсан. Гашуунсухайт боомтод 12 хүний тусгаарласан, 15 хүн ажиглалтад хэвээр байна. Бүгдийнх нь биеийн байдал сайн байгаа.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Тус хүн нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. Завхан аймагт энэ сарын 13-нд очсон байна. Автобусанд хамт зорчсон 40 гаруй хүнийг ажиглалтад авч, зөвлөмж өгсөн.
Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг хүнийг тусгаарласан. Тяньжинд сурдаг оюутан тэрээр энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. 19-нд эмнэлзүйн шинж тэмдэг өгсөн учраас ХӨСҮТ-д хандаж, тусгаарлагдсан" хэмээлээ.
122.201.26.180
Хариулах 2020.02.21
yashig haldvar avsan batalgaajih yum bol ehnii hunii shuud buudchih, haldvar tarhsan gd bhd tenej bdg Zavhanii nuhriig bol buudah l heregtei. Hul horionii uyed china yavaad ireed davarchihsan zardliin garz b
0 0