Коронавирусийн Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 19-нд нийт 3625 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Өмнөд Суданаас 10 дугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчид 3 дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн. 

Алтанбулаг боомтоор 11 дүгээр сарын 16-эд орж ирсэн ачаа тээврийн машины нэг жолоочоос коронавирус илэрлээ.

Өчигдрийн 17:00 цагаас хойш хийсэн шинжилгээгээр дотооддоо нийт 37 хүнээс коронавирус илэрлээ.

Тодруулбал, 

  • Дархан-Уул аймагт 63 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 16 боллоо.
  • Сэлэнгэ аймагт 10 хүнээс коронавирус илэрч, нийт 51 тохиолдол бүртгэгдлээ.
  • Дорноговь аймагийг Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт 6 тохиолдол
  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт 33 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. 

Улс дотор гарсан багц өвчлөлийн тоо нийт 120 боллоо. 

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 555 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 335 нь эдгэрснээс сувиллын ажиглалтад 26, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалт дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна.

ХӨСҮТ-д 213 батлагдсан тохиолдол эмчлэгдэж буйгаас нэг хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Өчигдөр батлагдсан тохиолдлуудыг харахад өмнө нь батлагдсан бүс нутаг, тохиолдлуудтай ямар нэгэн хэлбэрээр хавьтал болсон, 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 01-нд зохион байгуулагдсан тэмцээн, бусад үйл ажиллагаанд оролцсон хүмүүс олонх нь байна. Иймд дээрх үйл ажиллагаанд оролцсон иргэд биеэ хянаж, аль болох шижилгээнд хамрагдах хэрэгтэй. Асуумж, судалгаа авч буй эмч нарт мэдээллээ зөв өгмөөр байна.

Зарласан өдрүүдэд Эмоци прдакшны тоглолт үзэж, Говь гурван сайхан караокед орсон хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай" гэдгийг онцлон хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа