Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 21-ний 17:00 цагаас хойш 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

  • Улаанбаатарт шинээр 2 тохиолодол бүртгэгдэж нийт 40
  • Сэлэнгэ аймагт 19 хүнээс коронавирус илэрч, нийт 77
  • Дархан-Уул аймагт 4 хүнээс илэрч, нийт 20
  • Дорноговь аймагт 1 хүнээс илэрч, нийт 17 тохиолдол боллоо.
  • Орхон аймагт нэмж бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн нийт 17 тохиолдол байна.
  • Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн 1 тохиолдол бий.

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 608 боллоо. Үүнээс 56 хувь буюу 337 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 25 нь ажиглалтад байна. 312 хүний ажиглалтад тандалт дууссан. 7 хүн нутаг буцсан. 

ХӨСҮТ-д 254 хүн эмчлэгдэж буйгаас 3 хүний биеийн байдал хүнд, 41 хүн хүндэвтэр, 220 хүн хөнгөн байна.

11 дүгээр сарын 22-ний байдлаар ойрын хавьтал нийт 801 хүнийг олж тусгаарлах, тандалт, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Мөн хоёрдагч хавьтал 7528 хүнийг тогтоож шинжилгээнүүдэд хамруулж байна" хэмээн мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа