Тус компани 2016 онд хакеруудын халдлагад өртөж, тэдэнд 100 мянган доллар төлж саатлыг арилгуулсан аж. Энэ талаар Uber-ийн гүйцэтгэх захирал асан Трэвис Каланик энэ талаар мэдэж байсан талаар Bloomberg анхлан мэдээлсэн байна. 

Хакерууд 57 сая хүний нэр, цахим хаяг, гар утасны дугаарыг олж авсан. Эдгээр дугаарын дунд 600 мянган жолооч хувийн болон жолооны үнэмлэхний мэдээллээ алджээ. Uber-ийн зүгээс жолооч нарт үнэгүй мэдээллийн хамгаалалт хийж өгнө гэлээ. Харин хэрэглэгчдийг хэрхэх нь тодорхойгүй байна. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Дара Хосрошахи “Болсон явдлаас үүдсэн луйвар, хуурамчаар хувийн мэдээлэл ашигласан гэх явдал гараагүй ч бид мэдээллээ алдсан хүмүүсийн аккаунтыг хянасаар байгаа. Нэмэлт хамгаалалтдаа авсан. Ийм зүйл болох ёсгүй байсан, би шалтаг тоочихгүй. Өнгөрснийг засаж болохгүй ч Uber-ийн бүх ажилтны өмнөөс алдаанаасаа суралцана гэдгээ амлая” хэмээжээ.