Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.

Бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтаар улсын бүртгэлийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн доорх нэр бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд зарим улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасны дагуу тус газраас бүртгэлийн зөрчилтэй хуулийн этгээдийн холбогдох эрх бүхий этгээдийг оролцуулан сонсох ажиллагааг явуулна. 

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байр /хуучнаар Лаосын элчин/-ны хурлын танхимд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах тул холбогдох эрх бүхий этгээд товлосон хугацаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдье.


Эх сурвалж: УБЕГ