МИАТ ТӨХКомпани аялал жуулчлалын ачаалал ихтэй зуны саруудад Москва хотын нислэгийн давтамжаа нэмэгдүүлжээ.

Тодруулбал. 7 болон 8 дугаар сард зөвхөн Улаанбаатар-Москва хотын чиглэлд долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.

Дээрх чиглэлд долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт тогтмол нислэг үйлддэг бөгөөд 7, 8 дугаар сард долоо хоногийн 4 өдөрт нь нисэх юм байна.

Нэмэлт нислэгүүдийг шинээр авсан "Boeing 737 MAX-8" агаарын хөлгөөр үйлдэх аж.

Тус агаарын хөлгийн бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна зорчигч өөрийн гар утас таблетээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системд холбогдож кино, контентээс сонгон үзэх боломжтой юм.


Эх сурвалж: MIAT