Агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар- Хонконг- Улаанбаатар чиглэлд хамтдаа зорчиход тийзний үнийг хямдруулжээ. Тодруулбал,

  • Тус чиглэлд хоёулаа нисэхэд хоёр талын тийзний үнэ хүн тус бүрийн 935.000 төгрөг,
  • Харин дөрвүүлээ нисэхэд хүн тус бүрийн тийзний үнэ хоёр талдаа 870.000 төгрөг
  • Гэр бүлээрээ нисэхэд эхний хоёр гишүүн тус бүр хоёр талдаа 1.586.400 төгрөг, 2-11 насны хүүхэд үнэгүй, 12-16 насны хүүхэд 988.300 төгрөгөөр аялах боломжтой.

Дээрх хямдрал 2019 оны 12 дугаар сарын 6-наас 2020 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэлх үргэлжлэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ компанийн 11 333 999 утсаар лавлана уу.



Эх сурвалж: МИАТ