МАН-ын Бага хурал завсарлаж, Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн билээ.

Тус Удирдах зөвлөлийн хурал дээр Eрөнхий сайд У.Хүрэлсүх "М.Энхболд та ажлаа өг. Би ч бас ажлаа өгьe. Хоёулаа ажлаа өгөөд төрийн ажлыг гацаанаас гаргая" гэжээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд уг саналыг хүлээж авах боломжгүй гэсэн байна.

Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүд УИХ-ын даргын ажлыг нь өгүүлэх зөвлөмж гаргасан байна. Мөн Удирдах зөвлөлийн хурлаар хэнийг ч Бага хурлын гишүүнээс хасахгүй байх шийдвэр гаргажээ.

Үргэлжлүүлэн намын Бага хурлаар УИХ-ын даргатай холбоотой гаргасан зөвлөмжийн дагуу санал хураалт явуулах аж.