1989 оны энэ өдөр Тяньаньмэний талбайд болсон хядлагыг эргэн дурсах зорилгоор болон бусад зорилгоор 8-аас дээш хүн цуглахыг Хонконгт хориглосон ч 3000 гаруй цагдаагийн тусгай хүчний албан хаагчдыг аюулгүй байдал сахиулахаар хөдөлгөлөө.

1990 оноос хойш Хонконг жил бүрийн 6 дугаар сарын 4-нд Викториа Парк цэцэрлэгт хүрээлэнд гэрэлт зул асааж тэмдэглэдэг байна. Гэрэлт зул болон асаах лааг Хонконгийн хотын төвийн 100 гаруй худалдан борлуулах цэгүүдээр түгээсэн байна.

Тусгай хүчний цагдаа нарын ихэнх нь хотын төв, Монкок, Баруун Каулуун, Бээжингийн төлөөлөгчийн газрын эргэн тойрон хамгаалалтад гарсан байна.

Covid-19 цар тахалаас болж 8-аас дээш тооны хүмүүс нэг дор цуглаж болохгүй гэсэн журам гарч мөрдөгдөж байгаа ч гэрэлт зул асаах үйл ажиллагааг зохион байгуулагч нар төлөвлөгөөний дагуу болно гэж мэдэгдлээ.

Бие биенээсээ зай барих журмыг зөрчвөл 2000 хонконг долларын торгуулийн шийтгэлтэй. Зохион байгуулсан хүнийг 25,000 хонконг доллараар торгож, 6-н сар шоронд хорих шийтгэлтэй юм.