АНУ-ын завсрын сонгууль болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй энэ үед хэрэглэгчдийн дунд суртал ухуулга хийсэн хуурамч хаягуудыг мэдээлэх боломжийг улам нээлттэй болгосон тухай АНУ-ын нийгмийн сүлжээний томоохон төлөөлөгч болох “Твиттер” компаниас лхагва гарагт мэдээлэв.

Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, 11 дүгээр сарын 6-нд болох завсрын сонгуулийг угтан сүлжээг тасалдуулах хийгээд бусад заль мэх хэрэглэх гэсэн элдэв оролдлого гарахыг огт зөвшөөрөхгүй хэмээгээд, шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсноо олон нийтэд зарласан байна.

Хэрэглэгч хэн нэгэн хүний хуурамч хаяг эсвэл өөр бусад ёс бус үйлдлийн талаар мэдээлэхдээ ямар төрлийн буруу үйлдэл гаргасныг ангилан мэдээлэх боломжтой болсон тухай “Твиттер” компани “Safety@TwitterSafety” хаягаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд хэрэглэгчийн өгсөн мэдээллийн дагуу уг хаягийг шалгаж үзэх ажээ.

Тус компанийн мэдээлснээр, энэ оны тав болон зургадугаар сард ёс бус үйлдэл гаргасан 70 сая хаягийг идэвхгүй болгосон аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua