Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 

Тавдугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус дулаан байна.