1. Удаан ярьж, түргэн бод.
2. Хэн нэгнийг хамаатнуудаар нь бүү дүгнэ.
3. “Харамсалтай байна” гэж хэлэхдээ хүний нүд рүү харж бай.
4. Бусдын хүсэл мөрөөдлөөр хэзээ ч бүү тохуурх.
5. Бусдыг хэзээд хүлээлтээс нь илүүгээр баярлуул, мөн баяр хөөртэйгөөр баярлуулж бай.
6. Хайртай шүлгээ үргэлж толгойдоо бодож яв.
7. Сонссон бүхэндээ бүү итгэ, байгаа бүхнээ бүү үр, ханатлаа бүү унт.
8. Агуу хайр болон том амжилтад үргэлж ихээхэн золиос шаардагддаг.
9. Алдаанаасаа ашиг олдоггүй юм гэхэд сургамж авч үлдэхийг хичээ.
10. Өөрийгөө хүндэл, бусдыг хүндэл, алхам бүрийнхээ хариуцлагыг хүлээ.
11. Өчүүхэн маргаанаар үнэнч нөхөрлөлөө бүү бусниул.
12. Алдаа гаргаснаа ухаарсан бол бушуухан залруулахыг хичээ.
13. Өдөр бүрийн нэг хэсгийг ганцаараа өнгөрөө.
14. Өөрчлөлтөд нээлттэй бай, гэвч үнэ цэнээ гартаа атгаж үлд.
15. Дуугүй байх нь заримдаа хамгийн зөв хариулт болдог.
16. Ном их унш.
17. Хайртай хүнтэйгээ маргахдаа одоогийн нөхцөл байдалд л анхаар. Өнгөрснийг бүү сөх.
18. Юмны цаад учрыг тунгаан бодож бай.
19. Мэдлэгээ хүүхдүүдтэй хуваалц. Энэ бол үхэшгүй мөнх байх ганц арга.
20. Эх дэлхийгээ хайрла, бүү бузарла.
21. Бусдын хэрэгт бүү оролц, хоосон зөвлөгөө бүү өг.
22. Чамайг нүдээ анилгүй үнсдэг хүнд бүү итгэ.
23. Жилд нэг удаа шинэ газар үз.
24. Мөнгө их олж байвал хэсгийг нь бусдад туслахад зарцуул.
25. Хүссэн бүхнээ авахгүй байх нь заримдаа аз юм.
26. Өөрийн амжилтыг золисон бүхнээрээ хэмж.
27. Бусдыг хайрлах, хоол хийх хоёрыг эцэшгүй халамжаар хий. Бусдын жороор хайрлаж, бас хоол хийж болдоггүй.