Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 05-р сарын 04 ны өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн 9 сурагчийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Уг ажлыг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүлсэн байна.

Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байгаа аж. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч 2020 оны 05-р сарын 04 ны өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хотруу хөдөллөө. Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусын шинжилгээнд хамруулан тусгаарланх юм.