Дэлхийн Монголчуудын түүх , соёл , зан заншил судлах чиглэлээр ажилладаг “Дэлхийн Монголчууд” фэйсбүүк группээс нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ удаа тэд Монголын түүхийн биет болон биет бус өвийг сурталчилан таниулах зорилтот ажлын хүрээнд алдарт туульч Цагаанзамыг эх орондоо урьжээ. Маргааш Интер номын дэлгүүрийн 3 давхарт уг арга хэмжээнд алдарт туульч хүрэлцэн ирж Жангар тууль хайлах аж. 

Мөн Халимагийн түүх соёл, ёс заншил уламжлалын талаар яриа өрнүүлэхээр болжээ. Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй аж.