Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа “Туул” голд тус дүүргийн харьяат 10 настай хүү өчигдөр буюу тавдугаар сарын 27-ний 12:00 цагийн орчимд осолджээ.

Нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн алба хаагчид “Туул” голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд шумбалт хийн хайжээ. Орой болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул урьд шөнө 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоон өнөө өглөө үүрээр буюу 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гол ус руу явахдаа сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.