Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан Туул гол дагуух барилгажаагүй газрын судалгааг гаргаж, Улаанбаатар ногоон парк байгуулах чиглэлээр зураг төсөл гаргах үүрэг өглөө.

Энэхүү хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх чиглэлийг ЗАА, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дарга нарт өглөө.  Ногоон парк байгуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх аж.

Туул голын сав газар нь Монгол Улсын нийт газар нутгийн гурван хувийг эзэлдэг ч 2012 оны байдлаар нийт хүн амын талаас илүү хувь буюу ойролцоогоор 1.6 сая иргэн тус сав газарт амьдарч байна. 

Үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилгажилт, уул уурхайн үйл ажиллагааны улмаас Туул голын эх болон эргийн ургамлан нөмрөг, ойн санд ихээхэн хохирол учирч, элэгдэл, эвдрэлд орсоор байгаа билээ.