Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өгсөн.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Сайжруулсан шахмал түлш хэрэглэхтэй холбоотой эрсдэл үүсэхгүй байх үүднээс өнгөрсөн 10 дугаар сараас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дөрөвдүгээр сарын 01-нд дуусна. 

Гэхдээ сайжруулсан түлшний түгээт,  угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Нийт 210 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг айлуудад суурилуулах ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Харамсалтай нь коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан БНХАУ-д үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тул утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил хойшилсон. 

Одоо 65 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч шинээр нийлүүлэгдэн орж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт айл угаарын хий мэдрэгчтэй болно" хэмээлээ.

Мөн тэрээр "Өнөөдрийн байдлаар шүүлтүүр хэрэглэж түүхий нүүрс түлж буй 3500 гаруй 64-10кВт-ын зуух нийслэлд байдаг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг 2020 оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно. Ингэснээр 150-200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж чадах бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтойг онцоллоо.