Меган Маркл болон хунтайж Харри нарын хуримын ёслол хааны гэр бүл, найз нөхдийн хүрээнд Виндзорын ордонд зохион байгуулагдлаа. II Елизабет хатан шинэ залуу гэр бүлд шинэ нэр олголоо хунтайж Харри Сассекск бэйс (гүн) болж харин Меган Маркл Сассекск эрхэмсэг бэйс (гүнгийн авхай) болсон юм. Хэрэв тэдгээрийн шинэ нэр хуримын ёслолын өмнө ил болсон бол Меган Марклын хуримын даашинз албан ёсны ёслол хүртэл нууцлаг хэвээр байсан юм. Меган амьдралдаа ганц тохиох арга хэмжээндээ Givenchy брэндийн даашинзыг сонгожээ.

Меган Марклд тусгайлан зориулж уран бүтээлийн захирал Клэр Уэйт Келлер цасан цагаан материалаар гайхамшигтай, зөөлөн даашинзыг урлажээ. Өмнө нь Меган Маркл сүйт бусгүйн албан ёсны зураг авалтын үед британийн Ralph&Russo брэндийн гоёлоор гоёсон учир хүмүүс түүнийг тус брэндийн даашинзаар гоёх байх хэмээн таамаглаж байсан. 



Эх сурвалж: Vogue