Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (МАЭХ), “Улаанбаатар иргэдийн форум” хамтран“Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

Уг хэлэлцүүлэг Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт барилгуудыг хамгаалах, сэргээх, засварлах талаар зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад, УИХ болон Засгийн газар нь Монгол Улсын түүх соёлын үнэт өвөө хамгаалах байтал нураах санаачлагыг гарган иргэдийн оролцоогүйгээр гардан хэрэгжүүлж байгааг эсэргүүцэж байна гэжээ. Мөн,

1. Түүхэн дурсгалт барилгыг нураах тухай холбогдох Засгийн газрын тогтоол, тендерийг хүчингүй болгох

2. Байгалийн түүхий музей, УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг түүх соёлын үл хөдлөх дурсгалт жагсаалтад багтаах

3. Монгол Улсын 2020 Төсвийн тухай хуулийн төсөлд театрын барилгыг шинээр барих тухай заалтыг өөрчлөн найруулж, уг хөрөнгийг сэргээх засварлахад зарцуулах

4. Улаанбаатар  хотын соёлын биет өвийн талаар баримтлах бодлогыг боловсруулахыг шаарджээ.