Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналт Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран энэ сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг хураан авч ажиллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.