Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:15 цагт эх орондоо газардсан билээ.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарлана хэмээн мэдэгдэж байсан  билээ. Гэвч эдгээр иргэдийн заримыг нь Хүй долоо худгийн орчим амралтын газар шавар гэрт буулган гурав гурваар нь тусгаарласан гэдгийг эх сурвалж хэллээ. 

Тэдгээр иргэдийг 21 хоног орноосоо буухгүй шахам байж амны хаалттай байх заавар өгчээ.

 УОК--оос нэг нэгээр нь тусгаарлахаар төлөвлөсөн хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал дээр уг шийдвэр хэрэгжихгүй байгаад иргэд бухимдаж байгаа юм.