ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Франкфуртээс ирсэн зорчигчдыг шинжилгээнд хамруулахад нэг тохиолдлын хариу эерэг гарсан талаар мэдээлэв.

Одоогийн байдлаар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс 500 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Мөн өчигдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч, тусгаарлах байранд шилжсэн гэв.

Ийнхүү Монгол Улсад коронавируст халдвартай тохиолдол 40 болж бүртгэгдлээ.

Сонирхуулахад ЭМЯ-аас Франкфуртээс ирэх онгоц ихээхэн эрсдэлтэй байх болов уу гэж эхнээсээ таамаглаж байсан юм.