Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг 7 хоног болгожээ. 

Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сард гадаадаас иргэдээ авчрах 3 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болсон.

Тодруулбал,

  • 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 
  • 12 дугаар сарын 20-нд Токио, 
  • 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.