Дэлхий нийтээр тархсан коронавируст цар тахалтай холбоотойгоор УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг шат дараатай зохион явуулж байгаа билээ. Эх орондоо ирсэн иргэдийг 21 хоногийн турш УОК-оос заасан газарт хуваарилан тусгаарлаж байгаа юм. Ингэхдээ иргэд 1.050.000 төгрөг тушаан тусгаарлагдаж байгаа юм. 

Гэвч энэхүү төлбөрт нь НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа талаарх гомдол иргэдээс ирэх болжээ.

Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Улсын онцгой комисст хандан иргэдийн тусгаарлалтад байх үеийн зочид буудал, автобусны зардлын төлбөр тооцоонд НӨАТ баримт өгч, хуулийг мөрдөж ажиллахыг хүссэн байна.