Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй байна.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдохыг Улсын Шуурхай штабаас мэдээллээ.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг, 14 хоногт нийт 700 мянган төгрөг байна.