Эхчүүдийн тэтгэвэр дээр хүүхдийнх нь тоогоор жил нэмэгдүүлэн тооцож байна. 

Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмж тооцон, тэтгэвэр тогтоолгож эхэллээ.

Тухайлбал, нэг хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд 1 жил 6 сар, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд 6 жилийг НДШ төлсөн хугацаан дээр нь нэмж, тэтгэвэр тогтооно.

Энэ нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхэд хамаарна. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх 50 насандаа, бусад эхчүүд 55 насандаа өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй.