Эмэгтэй хүний жирэмслэлтийн 9 сарын хугацаанд олон өөрчлөлт гардаг.  Бие махбодиос гадна сэтгэл зүйн өөрчлөлтөд өртөж хямардаг. Энэ нь гормонтой холбоотой. Жирэмсэн байх үед эмэгтэй хүний дасал болсон гормон өөрчлөгддөг байна. Бэлгийн даавар эстроген, прогестероны оронд пролактин бий болдог аж. Энэхүү гормон нь сүүний гарцанд нөлөөлж бие махбод өөрийгөө жирэмслэлтээс хамгаалдаг байна. 

Гэхдээ хамгийн таагүй зүйл нь сексийн хямрал.

Эхний таван долоон хоног.

Төрсний дараа эмэгтэй хүн өөрийгөө маш их ядарсан, гоо сайхнаа алдсан гэж боддог. Энэ үед эрэгтэй хүн хайртай бүсгүйдээ анхаарал тавьж, таатай үгс хэлж, түүнийг хэзээ хэзээнээс илүүтэй халамжлан дэмжих хэрэгтэй.


Биеэ анхаарах.

Шинэхэн ээжүүд өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур байдаг. Харин ийм төрлийн бодол удаан үргэлжилвэл сэтгэл санааны хямралд орох магадлалтай.

Иймд өөртөө цаг гаргаж, гоо сайханд орж, үсээ өөрчлөж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.


Зөв хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.

Та өөрийгөө гоё, сайхан байлгамаар байна уу? Гэхдээ гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол идмээр байна уу? Танд эдгээр бүтээгдэхүүнүүд гоё харагдахад тус болно гэж бодож байна уу? Гэвч үгүй юм. Тиймээс өөрийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүндээ зөгийн бал, авокадо, гадил, үхрийн мах, далайн бүтээгдэхүүн зэргийг багтаагаарай.


Нөхөртэйгээ ярилц.

Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнийг хүсэхгүй байхдаа үедээ өөрийгөө буруутай мэтээр мэдэрдэг. Ор хөнжлийн ажил хийсэн гэх зүгээр л нэг нэр зүүх нь илүү таагүй мэдрэмж төрүүлэх нь бий. Ийм тохиолдолд нөхөртэйгээ ярилцах нь чухал. Энэ бол насан туршийн асуудал биш. Түрхэн зуурынх. Тиймээс асуудлыг нуулгүй, илэн далангүй ярилцаарай.


Имбилдинг.

Нууц эрхтний хэсгийн булчингуудаа ажиллуулж сурах нь маш үр дүнтэй байдаг. Гэмтсэн, сунасан эд эсүүд нь цусны урсгалыг хүлээн авснаар тэдгээр нь нөхөн төлжиж эхэлнэ. Тиймээс төрөөд сар хагасын дараагаас имбилдинг хийж эхэлж болно. Гэхдээ мэдээж эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.