АШХАБАД. /Unian/. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нас барсан гэж Евразийн асуудлыг зохицуулах төвийн тэргүүн Аслан Рубаев нийслэл Ашхабад хот дахь эх сурвалжуудын мэдээлснийг иш татан уламжилжээ.

ОХУ-ын "Govorit Moskva" радиогийн мэдээлснээр, А.Рубаев энэхүү мэдээллийг Ашхабат хотод үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс авсан байна. А.Рубаев хэлэхдээ, би аюулгүй байдлын үйлчилгээний албанд ажилладаг танилуудаасаа энэ талаар асуухад тэд "үнэн" хэмээн хариулсан гэжээ.

Мөн Г.Бердымухамедов нас барсан тухай “Telegram” суваг сөрөг хүчний нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна. Үүнээс нэг хоногийн өмнө “Free Turkmenistan” хэмээх “YouTube”-ын суваг Ашхабат дахь сэтгүүлчдийнхээ мэдээлснийг иш татан уламжлахдаа, Ерөнхийлөгч долдугаар сарын 20-ны үдэд бөөрний хурц дутагдлын улмаас таалал төгссөн гэжээ.

Түүнийг нас барсан гэж олон эх сурвалж мэдээлж байгаа хэдий ч Туркменистаны эрх баригчид энэ талаар албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг