ВАШИНГТОН. /VOA/. Сирийн хойд нутаг дахь Курдын хүчний эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа бүр мөсөн зогсоож буйгаа Турк улс мэдэгдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт хэлжээ.


“АНУ-ын засаг захиргаа Туркийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ цуцална” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.


Сирийн хойд нутагт Туркийн явуулж буй цэргийн ажиллагааг зогсооход саад учруулж буй этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах талаарх захирамжид Д.Трамп энэ сарын дундуур гарын үсэг зурсан юм


Уг хориг арга хэмжээний жагсаалтад Туркийн Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам болон тэдгээр яамны сайдууд багтаж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг