Турк улсад ажиллаж амьдардаг монгол хос хардалтын улмаас нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Хэрэг Истамбул хотын Бейолглу дүүрэгт гарсан бөгөөд  эхнэр нь хутганы шархаа даалгүй нас барж, харин нөхөр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Амиа алдсан эмэгтэй нь 34 настай бөгөөд нөхөртэйгээ 4 оёдлын үйлдвэрт ажилладаг байсан аж.  Хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд энэхүү гэр бүлийн танил хүмүүс хардалтаас болж ам мурийдаг байсныг нь мэдүүлэгт дурдсан гэнэ.