Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн манай иргэдийн тус улсад зорчих эрхийг сэргээж өгнө хэмээн төлбөр авч, залилан мэхэлсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул энэ төрлийн үйлдлээс сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн тоо эрс нэмэгдэж 4000 гаруй болсон гэдгийг албаныхан дурддаг.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын иргэд гэмт хэрэгтэй холбогдох, хохирогч болох тохиолдол цөөнгүй гарах болсон билээ.