Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Хохирогч бүсгүйг энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагч нь буудан хөнөөсөн аж. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд сэжигтэн залууг Туркийн хууль, хяналтын байгууллагаас баривчлаад байгаа аж.

ГХЯ-аас одоохондоо мэдээлэл хийгээгүй ч байгаа ч ар гэрийнхэнтэй нь холбогдсон байна.