Турк улсын Төв банк АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн санд хадгалагдаж байсан алтны нөөцөө 2017 оны туршид буцаан татсан тухай Hürriyet сонинд мэдээлжээ.
 
Бүс нутгийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар хоёр талын харилцаа муудаж буй энэ үед АНУ-д хадгалуулж буй алтны нөөцөө Турк улс багасгаж байгааг дээрх сонинд онцолсон байна.
 
2016 оны байдлаар Туркийн 28 мянга 689 кг алт АНУ-ын Холбооны нөөцийн санд хадгалагдаж байсан бол 2017 оны сүүлчийн байдлаар хасалтууд бичигдсэн ажээ.. Одоогоор Турк улсын алтны нийт нөөц 564,6 тн байгаа бөгөөд энэ нь 20 тэрбум доллартой тэнцэх юм.
 
АНУ-аас татсан алтны зарим хэсгийг Туркт аваачихаас гадна Их Британийн Төв банк болон Швейцарийн Улс хоорондын тооцооны банкинд хадгалуулах гэнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг