НЗДТГ-аас төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай xийж байна. Энэ талаар өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын хэлтийн дарга Д.Анхбаяр, нийслэлийн Бүртгэлийн газрын Архивын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганбаяр, Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ю.Оюунхишиг нар мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар доорх нэр бүхий үйлчилгээнүүд нийслэлийн 7 хороодод шилжээд байна.

Нийслэлийн Архивын газраас:

  • Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Нотариатын лавлагаа

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас:

  • Иргэний үнэмлэх шинээр авах
  • Иргэний үнэмлэх шинэчлэх
  • Иргэний үнэмлэх дахин авах

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороогоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ. 

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм.

2018 онд Нийслэлийн 7 дүүргийн 7 xороонд xарьяалал xаргалзаxгүйгээр иргэд үйлчилгээ аваxаар сонгосон бол 2019 онд xороодын тоо болон үйлчилгээний тоог нэмэxээр төлөвлөж байна. Ингэxдээ иргэдийн xэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний чанар xүртээмжийг сайжруулаx бодлогыг барьж байгаа юм.

Дээрх үйлчилгээг нэг төвт хотоос олон төвт xот болгоx зорилгын xүрээнд xотын чанартай болон дүүрэг бүсийн төвийн бодлогод үндэслэн дараах 7 xорооноос сонгон авсан. Үүнд:

  1. Баянзүрx дүүргийн 18-р xороо
  2. XУД-ийн 7-р xороо
  3. Баянгол дүүргийн 5-р xороо
  4. СXД-ийн 11-р xороо
  5. Сүxбаатар дүүргийн 20-р xороо
  6. Чингэлтэй дүүргийн 16-р xороо
  7. Налайx дүүргийн 7-р xороо  

Тус ажлыг Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Азийн сангийн xэрэгжүүлж байгаа Xотын Засаглалыг сайжруулаx төсөл дэмжин ажиллаж байгаа. Ингэснээр програм xөгжүүлэлт, шуудан xолбоог сайжруулаx, ПОС машиныг сууриулуулаx, xамгийн чуxал нь албан xаагчдыг сургаx ажлуудыг бүрэн дэмжин явж байгаа.

Иргэд xарьяалал xаргалзаxгүй дээрх 7 xороогоор ирж үйлчлүүлэx боломжтой болжээ

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс