Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

Сөн маргааш буюу 11 дүгээр сарын 27-нд Их эзэн Чингис хаан мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөр тохиож буй.

Дээрх өдрүүдийг тохиолдуулан Их эзэн Чингис хаан болон Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол яг одоо болж байна. Тус ёслолд Монгол Улсын төрийн 3 өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, Хотын удирдлагууд, үе үеийн улс төрийн зүтгэлтэн, иргэд оролцож байна.