Пакистаны шинэ Засгийн газар өчигдөр хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. 

Үүнд, тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд болон төрийн бусад бүх өндөр албан тушаалтнуудыг онгоцны нэгдүгээр зэрэглэлээр нисэхийг хориглосон байна. Тус улсад төрийн өндөр албан тушаалтнууд нь хувьдаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулахыг зөвшөөрдөг ч  энэ хэмжээ нь хэтрээд буй аж. Тиймээс өндөр албан тушаалтнуудын зардлыг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ингэснээр төрийн бүх өндөр албан тушаалтнууд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, ерөнхий шүүгч, сенатын дарга, үндэсний ассемблейн дарга болон бүх сайд нар нэгдүгээр зэрэглэл биш бизнес ангиллын суудлаар зорчиа аж.