Төрийн банк өнөөдрөөс тэтгэвэр барьцаалсан зээл олгож эхэлжээ.

Ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг баталсантай холбоотойгоор ахмадуудад тэтгэврийн зээл олгох үйлчилгээг өнгөрсөн нэгдүгээр сараас бүрэ зогсоосон.

Тэгвэл Төрийн банк өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ноос эхлэн сарын 1.4 хувийн хүүтэйгээр зургаан сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл олгож эхэлжээ.

Ахмадууд тэтгэврийн зээл авахдаа дараах үйлчилгээг үнэгүй авах боломжтой аж. Үүнд:

  • Тэтгэврийн картаа үнэгүй захиалан авах
  • Гялсбанк үйлчилгээнд 2020.03.30-ныг хүртэлх хугацаанд үнэгүй бүртгүүлэх боломжтой.


Эх сурвалж: Төрийн банк